Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“BTS” хамтлагийн дуу “Eternals” киноны “Original soundtrack” жагсаалтад орлоо

тус жагсаалтад Карл Перкинс, Скитер Дэвис, Мерл Хаггард, Пинк Флойд, Лиззо гэх зэрэг үе үеийг төлөөлсөн дуучдын хөгжим багтжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“BTS” хамтлагийн дуу “Eternals” киноны “Original soundtrack” жагсаалтад орлоо
“BTS” хамтлагийн дуу “Eternals” киноны “Original soundtrack” жагсаалтад орлоо. Зураг: МҮОНРТ

“Марвел”-ын “Eternals” киноны “Original soundtrack” жагсаалтад багтсан 15 дуунд “BTS” хамтлагийн “Friends” дуу оржээ. Уг дуу тус хамтлагийн гишүүн Пак Жи Миний продюсерлосон анхны бүтээл аж.

Мөн тус жагсаалтад Карл Перкинс, Скитер Дэвис, Мерл Хаггард, Пинк Флойд, Лиззо гэх зэрэг үе үеийг төлөөлсөн дуучдын хөгжим багтжээ.

“Eternals” кинонд Холливудын алдарт жүжигчин Анжелиа Жоли, HBO-ийн “Game of thrones” цувралын Ричард Мэдден, Кумэйл Нанжиани, Сальма Хайек, Жемма Чан зэрэг жүжигчин тоглосноос гадна “Train to Busan” тэргүүтэй Өмнөд Солонгосын олон арван бүтээлд гол дүрд тоглосон БНСУ-ын жүжигчин Ма Дун Сог Гилгамешийн дүрийг бүтээжээ.

Түүнчлэн тус бүтээлийг “Nomadland” киногоороо 93 дахь удаагийн Академийн шагналаас шилдэг кино, шилдэг кино найруулагчийн шагнал, 78 дахь удаагийн Алтан бээлийнээс шилдэг бүтээл, шилдэг найруулагчийн шагнал, 77 дахь удаагийн Веннийн олон улсын кино наадмаас Алтан арслан тэргүүтэй шагнал хүртсэн Хлое Чжао найруулж байгаа билээ.

“Eternals” кино ирэх сарын 5-нд нээлтээ хийнэ.

Хуваалцах