Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Будапешт хотын Тугны музейд Монгол Улсын Төрийн далбааг гардуулан өглөө

Элчин сайд Т.Ганди өчигдөр Будапешт хотын Тугны музейн дарга Балог Ласлог ЭСЯ дээр урьж, Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн ГХЯ-нд ашиглагдаж байсан Төрийн далбааг гэрчилгээний хамт гардуулан өгөв.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Будапешт хотын Тугны музейд Монгол Улсын Төрийн далбааг гардуулан өглөө
Будапешт хотын Тугны музейд Монгол Улсын Төрийн далбааг гардуулан өглөө. Зураг: МҮОНРТ

Элчин сайд Т.Ганди өчигдөр Будапешт хотын Тугны музейн дарга Балог Ласлог ЭСЯ-нд урьж, Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн Төрийн далбааг гэрчилгээний хамт гардуулан өгсөн байна. Төрийн далбааг гардуулан өгөхдөө тус далбаа нь Монгол Улсын ГХЯ-нд ашиглагдаж байсан, тус яамны түүхийг шингээсэн далбаа болохыг онцлон хэлжээ.

Унгар улсын иргэн Балог Ласло өөрийнх нь хүсэлтийг хүлээн авч ГХЯ-нд ашиглагдаж байсан түүхтэй далбааг тус музейд дурсгал болгон гардуулан өгч буйд гүнээ талархаж буйгаа илэрхийлээд энэхүү талархлын үгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд уламжилж өгөхийг хүсчээ.

Мөн тэрбээр Будапешт хотноо суугаа ЭСЯ-уудтай хамтран тухайн улсыг сурталчилсан өдөрлөг, үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулдаг гээд Монгол орныг танилцуулах өдөрлөг, үзэсгэлэнг ЭСЯ-тай хамтран ирэх 11 дүгээр сарын үед зохион байгуулах боломжтой гэжээ.

Хуваалцах