Бугат хотын хөрөнгө оруулалтаар офицерын 80 айлын гадна, шинэ талбай баригдахаар боллоо
Бугат хотын гадаад харилцааны дарга Тод болон бусад албаны төлөөлөгчид Дорноговь аймагт 06 дугаар сарын 17-ны өдөр айлчиллаа. Зочдыг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон АЗДТГ-ын хэлтсийн дарга нар бусад албаны төлөөллүүд хүндэтгэлтэйгээр хүлээн авч,
Мэдээллийн алба

Бугат хотын гадаад харилцааны дарга Тод болон бусад албаны төлөөлөгчид Дорноговь аймагт 06 дугаар сарын 17-ны өдөр айлчиллаа. Зочдыг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон АЗДТГ-ын хэлтсийн дарга нар бусад албаны төлөөллүүд хүндэтгэлтэйгээр хүлээн авч, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Дорноговь аймагт хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийн талаар танилцуулсан юм.
Бугат хотын гадаад харилцааны дарга Тод хэлэхдээ: “Миний Дорноговь т ирсэн зорилго бол Бугат хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Бугат хотын хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудтай өөрийн биеэр ирж танилцах явдал юм. Намайг халуун дотноор хүлээж авсанд баярлалаа. Дорноговь аймаг нь дэд бүтэц сайн хийгдэж байна. Хөгжих ирээдүйтэй аймаг гэж бид харж байна. Сайншанд сум-Зүүнбаянгааас Хангийн чиглэл боомтын төмөр зам хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх суурь болно гэдэгт итгэж байна.
Цаашдаа Дорноговь аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулна.” гэдгийг хэллээ. Мөн Бугат хотын хөрөнгө оруулалтаар хийгдэх Сайншанд сумын Офицерын 80 айлын гадна талбайг үзэж зурагтай нь танилцлаа.
Эх сурвалж: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар


















