Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад эбола вирусын дэгдэлт эрчимтэй байна
Лхагва гарагт албаны хүмүүс тус улсын зүүн хилийн бүсэд шинээр 14 тохиолдол илэрснийг баталсан байна.
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад эбола вирусын дэгдэлт дээд цэгтээ хүрээд байна. Лхагва гарагт албаны хүмүүс тус улсын зүүн хилийн бүсэд шинээр 14 тохиолдол илэрснийг баталсан байна.
Энэ нь өнгөрөгч наймдугаар сард эхэлсэн эболагийн дэгдэлтээс хойш нэг өдөрт гарч байгаа хамгийн өндөр тоо юм байна. Цус алдаж, халуурдаг энэ өвчнөөр нийтдээ 439 хүн нас барсан бол Конгын Умард Киву, Итури гэсэн зүүн хоёр бүсэд 274 хүн эболагийн халдвар авчээ.
Халдвар хурдан тархаж байгаагийн улмаас АНУ, Канадын хамтарсан вакцин үйлдвэрлэгч "Мерск" компани ирэх сарын сүүлч гэхэд Конгод 120 мянган тун вакцин илгээхээ зарлаад байна.
2013-2016 онд баруун Африкт эбола вирусын дэгдэлт болж, 2800 гаруй хүн халдвар авсан байдаг.


















