Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Бүгд Найрамдах Холбооны Микронез Улстай дипломат харилцаа тогтоов

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Холбооны Микронез Улстай Бээжин хотноо энэ сарын 6-нд дипломат харилцаа тогтоов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүгд Найрамдах Холбооны Микронез Улстай дипломат харилцаа тогтоов
Бүгд Найрамдах Холбооны Микронез Улстай дипломат харилцаа тогтоов. Зураг: МҮОНРТ

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Холбооны Микронез Улстай Бээжин хотноо энэ сарын 6-нд дипломат харилцаа тогтоов.

Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх эрмэлзлийг удирдлага болгож, дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлан ийнхүү дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Бүгд Найрамдах Холбооны Микронез Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Акийно Сусаяа нар гарын үсэг зурлаа.

Хуваалцах