Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Р.Делгадог хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионыг бүр мөсөн нутаг буцахтай нь

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Р.Делгадог хүлээн авч уулзав
Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Р.Делгадог хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионыг бүр мөсөн нутаг буцахтай нь холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Кубын харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд Элчин сайд Раул Делгадогийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Элчин сайд Раул Делгадо Монгол, Кубын найрамдал нөхөрлөл, монгол орон, монгол хүмүүсийн талаар сайхан сэтгэгдэлтэй байдгаа илэрхийлж, Монгол Улсад ажиллах 5 жилийн хугацаандаа монголчуудтай нягт хамтран ажиллаж ирснээ онцлов.

Хуваалцах