Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг 2020 оны гуравдугаар сарын 31-нд хүлээн авч уулзаж,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг 2020 оны гуравдугаар сарын 31-нд хүлээн авч уулзаж, Монгол, Кубын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд цаг үеийн асуудлаар санал солилцов.

Элчин сайд Р.Делгадо Монгол Улсын Засгийн газар коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллаж байгааг сайшаан тэмдэглээд дэлхий нийтийг хамарсан эл цар тахлын эсрэг хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов. Тэрээр коронавирусын тархалтыг хязгаарлах талаар Засгийн газрынхаа хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Кубын тал Итали, Испани, Андорра, Венесуэл болон Латин Америк, Карибын тэнгисийн хөрш орнуудад 850 гаруй эмч, сувилагч нарыг илгээсэн байна.

2020 онд Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд Куба нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны улс юм.

Хуваалцах