Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бугын эврийг хэн хөрөөдсөн бэ

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунчин хотын амьтны хүрээлэнгийн бугууд эвэргүй болсон мэдээллийг дэлхийн шар хэвлэлүүд онцолсон байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бугын эврийг хэн хөрөөдсөн бэ
Бугын эврийг хэн хөрөөдсөн бэ. Зураг: МҮОНРТ

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунчин хотын амьтны хүрээлэнгийн бугууд эвэргүй болсон мэдээллийг дэлхийн шар хэвлэлүүд онцолсон байна. Бугуудыг олон нийт Сика буга хэмээн нэрлэдэг бөгөөд тэдний гоёмсог эврийг хөрөөдөж авсан энэхүү гэрэл зургийг олон нийтэд цацсаны дараа асуудал нэлээд хурцаар яригдах болжээ. Бугууд яагаад эвэргүй болсныг амьтны хүрээлэнгийн ажилтан “Тэднийг биесээ гэмтээх вий гэхдээ хөрөөдөж авсан” гэж тайлбарласан бол олон нийт түүний тайлбарыг огтоос үнэнд нийцэхгүй байна гэж шүүмжилж байгаа юм.

Олон нийтийн таамгаар бол амьтны хүрээлэнгийнхэн бугын эврийг хөрөөдөж аваад дараа нь ямар нэгэн хууль бус наймаанд явуулсан гэж үзэж байгаа ажээ. Гэвч амьтны хүрээлэнгийн удирдлага энэхүү таамгийг няцааж “Бугын эвэр агуулахад хадгалагдаж байгаа. Энэ бол биесээ гэмтээхээс сэргийлсэн урьдчилсан арга хэмжээ. Бид тун удахгүй албан ёсны тайлбарыг хийнэ” гэсэн байна.

Тус амьтны хүрээлэнд одоогоор 20 гаруй Сика буга байдаг аж.

Хуваалцах