Буйлс модны 1000 ширхэг үр тарилаа
ангийн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд буйлс модны 1000 ширхэг үрийг ангийн бие бүрэлдэхүүн суулгалаа
Мэдээллийн алба

ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний байгаль экологи хариуцсан мэргэжилтэн Н.Батболд нар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 11 дүгээр сарын 10, 11-нд ажиллалаа. ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр ангийн захирагч, хурандаа А.Болдбаатартай ахлагч нарт чиглэсэн ажил, арга хэмжээний талаар ярилцсаны дараа тус хорооны ахлагч нарт Зэвсэгт хүчний хэмжээний томоохон ажлууд, шинэчлэл өөрчлөлтийн талаарх мэдээллийг өгсөн юм.
Мөн энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян тосгонд мод үржүүлгийн газар байгуулах газрыг сонгож, тус ангийн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд буйлс модны 1000 ширхэг үрийг ангийн бие бүрэлдэхүүн суулгалаагэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


















