Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Буйр нууранд осолдсон хоёр иргэний цогцсыг эрэн хайж байна

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутагт орших Буйр нууранд дөрвөн иргэн завьтай загасчилж яваад нас барсан талаарх мэдээллийг бид өмнө мэдээлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буйр нууранд осолдсон хоёр иргэний цогцсыг эрэн хайж байна
Буйр нууранд осолдсон хоёр иргэний цогцсыг эрэн хайж байна. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутагт орших Буйр нууранд дөрвөн иргэн завьтай загасчилж яваад нас барсан талаарх мэдээллийг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн ангийн албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран (нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр) ажиллаж, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр осолдсон иргэдийн завийг олсон бол өчигдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр 16 удаагийн шумбалт хийж иргэн Г (42 настай, эрэгтэй)-ын цогцсыг олж, гаргасан байна.

Усны мандал дээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд усанд осолдож нас барсан иргэн Б (26 настай, эрэгтэй), М /41 настай, эрэгтэй) нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эрлийн ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, газар орон дээр нь зохион байгуулж удирдахаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр нар тус аймагт ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж. НОБГ

Хуваалцах