Буйр нууранд загасчилж байсан дөрвөн иргэн осолджээ
Өчигдөр Буйр нууранд завьтай загасчилж явсан дөрвөн иргэн осолдож нас барсан байна. Тэдний дунд Халхгол сумын гурван иргэн, Баянтүмэн сумын нэг иргэн явсан бөгөөд 25-32 насны залуус байжээ.
Мэдээллийн алба

Өчигдөр Буйр нууранд завьтай загасчилж явсан дөрвөн иргэн осолдож нас барсан байна. Тэдний дунд Халхгол сумын гурван иргэн, Баянтүмэн сумын нэг иргэн явсан бөгөөд 25-32 насны залуус байжээ.
Цаг агаар дулаарсан хэдий ч Буйр нуурын мөс бүрэн хайлж амжаагүй, зах хэсгээрээ 100-200 метр газар гэсэх маягтай байгаа аж.
Тэднийг завьтай явж байх үед хүчтэй салхи хөдөлж мөсний хөдөлгөөн ихэссэнээс осолдсон аж. Аймгийн ОБГ-ын ажилтнууд нуурын орчим эрэн хайх ажиллагаа явуулж одоогоор нэгийнх нь цогцсыг олоод байна. Нуурын мөс гүйцэд хайлаагүйгээс ус хүйтэн, харанхуй, хүчтэй салхитай, мөсний хөдөлгөөн их байгаа нь эрж хайх ажиллагаанд хүндрэл учруулж эрсдэл өндөр байгаа талаар аймгийн ОБГ-аас мэдээллээ.


















