Бүжгийн спортын ААШТ 2020 онд БНХАУ-д болно
Дэлхийн бүжгийн спортын холбооны Ази тивийн DanceSport Asia байгууллага гүйцэтгэх хорооны анхны хурлаа энэ сарын 6-нд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгууллаа. Тус хуралд Монголын бүжгийн спортын холбооны генсек Г.Мөнхцэцэг оролцсон байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд Сингапурт байгуулагдсан дээрх байгууллага ирэх оноос эхлэн гишүүддээ үйл ажиллагаагаа идэвхтэй хүргэж эхлэх аж. 2020 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д зохион байгуулагдах урьдчилсан тов гарсан ба DanceSport Asia-н төв байр урд хөршийн Ченду хотод байрлан үйл ажиллагаагаа өргөтгөхөөр төлөвлөжээ.
Түүнчлэн тус байгууллага ирэх жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс гадна гишүүддээ зориулсан бүжгийн спортын дасгалжуулагчийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар болсон.
Сонирхуулахад, МБСХ DanceSport Asia-н бүрэн эрхэт гишүүний хувьд Монголын тамирчид тус сургалт, тэмцээнд оролцох бүрэн боломж бий юм.