Бүжиг дэглээч Д.Энхгэрэл “Гоо зүйн дээд шагнал” хүртлээ
Монголын XX зууны нэрт соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал” гардуулах ёслол болж, тус шагналыг “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл хүртлээ.
Мэдээллийн алба

Монголын XX зууны нэрт соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал” гардуулах ёслол болж, тус шагналыг “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл хүртлээ. Бүжиг дэглээч Д.Энхгэрэл сэтгэгдлээ хуваалцахдаа "Ийм нэр хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна. Уран бүтээлч хүнд аливаа шагнал амжилтыг нь үнэлснээс гадна дахиад илүү хичээж, ажиллах сануулга байдаг" гээд Улаанбаатар чуулгын маань хамт олон, багийн шагнал" хэмээн өгүүлсэн юм.
Тэрээр “Орчин үеийн бүжгийг Монголд түгээн дэлгэрүүлэх нь” төслийг удирдаж, Дундговь, Өмнөговь аймагт байгалийн өнгө төрх, байгаа байдлыг тайз болгон ашиглаж тоглолтоо хийж байсан төдийгүй дэлхийн олон улсуудад монголынхоо соёл урлагийг түгээн дэлгэрүүлсэн нэгэн билээ. Тодруулахад, энэхүү шагналыг "С.Лувсанвандан сан" 2005 оноос эхэлж олгосон бөгөөд “Шинэ төгөл”, “Бодь цамхаг” бүтээлээр архитекторч Ө.Ганболд/2005/, билгүүн номч Б.Ринчен гуайн ач, уран барималч Б.Дэнзэн/2006/ болон гавьяат жүжигчин Д.Сосорбарам, төрийн соёрхолт зохиолч Б.Лхагвасүрэн, тользүйч Л.Амарсанаа, дуучин Э.Амартүвшин нарын уран бүтээлчид уг шагналыг хүртэж байжээ.


















