Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүх хоригдлуудыг ажлын байраар хангах боломжгүй

Монгол Улсад 7000 орчим хүмүүжигч бий. Эдгээрээс 2500 орчим хоригдол өнөөдөр ажлын байраар хангагдаад байна. Хоригдлууд ажил хийж байгаад үйлдвэрлэлийн талбайд амиа алдах эрсдэл их учраас хоригдол бүрийг ажлын байраар хангах боломжгүй гэнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх хоригдлуудыг ажлын байраар хангах боломжгүй
Бүх хоригдлуудыг ажлын байраар хангах боломжгүй. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад 7000 орчим хүмүүжигч бий. Эдгээрээс 2500 орчим хоригдол өнөөдөр ажлын байраар хангагдаад байна. Хоригдлууд ажил хийж байгаад үйлдвэрлэлийн талбайд амиа алдах эрсдэл их учраас хоригдол бүрийг ажлын байраар хангах боломжгүй гэнэ.

Яагаад гэхээр нийт хоригдож байгаа хүмүүжигчдийн 30-40 хувь нь жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлдэг аж.

Жирийн дэглэмтэй хорих ангийн хоригдлуудад л ажил хийж, ялаа хөнгөрүүлэн бусдын хохирлыг бага хэмжээгээр төлөх боломж бүрддэг байна.

Сүүлийн хоёр жилийн дотор хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийг 66 хувиар өсгөж чаджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэж байгаа анги, нэгтгэл, алба хаагчдад жилдээ улсын төсвөөс 47-48 тэрбум төгрөгийг зарцуулдаг гэнэ.

Энэ мөнгөний 15 орчим тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс хоригдлуудын хоол хүнсний зардалд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хоригдлууд хөдөлмөрлөх боломж байхгүй юм.

Хуваалцах