Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бүх насныханд зориулсан технологийн шийдлийг агуулсан баярын бэлгүүд

Христийн мэндэлсэн өдөр буюу зул сарын баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулан АНУ-д хамгийн эрэлттэй байгаа баярын бэлгүүдийн талаар мэдээлэл бэлтгэлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх насныханд зориулсан технологийн шийдлийг агуулсан баярын бэлгүүд
Бүх насныханд зориулсан технологийн шийдлийг агуулсан баярын бэлгүүд. Зураг: МҮОНРТ

Христийн мэндэлсэн өдөр буюу зул сарын баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулан АНУ-д хамгийн эрэлттэй байгаа баярын бэлгүүдийн талаар мэдээлэл бэлтгэлээ.

АНУ-д хамгийн эрэлттэй байгаа баярын бэлэг бол технологийн шийдлийг өөртөө агуулсан эрүүл мэндийн байдлыг хэмжигч төхөөрөмжүүд хамгийн эрэлттэй байна. Тэр дундаа хувийн төхөөрөмжүүд буюу ухаалаг бугуйн цаг, гар утас, зүрхний цохилт болон даралтыг хэмжигч аппарат, GPS төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнүүдийн эрэлт хэрэгцээ асар хурдтай өсөн нэмэгдэж байгаа гэнэ.

Зах зээлийн шинжээчдийн харж байгаагаар, энэхүү хэрэгцээ энэ хурдаараа өсөн нэмэгдсээр байвал 2020 он гэхэд 34 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолж байгаа юм. Томоохон дэлгүүрүүдэд энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалах тусгай тасаг бий болж, үйлчлүүлэгчиддээ улам ойртож байна. Apple компанийн зохион бүтээсэн ухаалаг бугуйн цаг гэхэд л 2016 оны хамгийн эрэлттэй бэлэгний жагсаалтыг тэргүүлжээ. Уг цаг тухайн хүнийхээ эрүүл мэндэд анхаарсан олон хэмжигчтэй бөгөөд зах зээлд 369 америк доллараар худалдаалагдаж байна.

Түүнчлэн хүүхдүүдэд зориулсан фитнесийн хэмжигч багаж 79-149 долларын хооронд худалдаалагдаж байна. Цаашлаад ирээдүйд энэхүү төхөөрөмжүүд нь улам л хөгжиж, тухайн хүнийхээ эрүүл мэндэд анхаарч, аливаа өвчнөөс урьдчилсан сэргийлэх, унтах цаг, хоол тэжээлийн хэрэгцээ зэрэг дэвшилтэт мэдээллийг өөртөө агуулан зохион бүтээгдэх төлөвтэй байна.

Хуваалцах