Бүх нийтээр цэргийн алба хаах тухай хуулийг хэрэгжүүлж байна
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ямар ажил хийж байгаа талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Сайдын цаг”-аар мэдээллээ.
Мэдээллийн алба

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ямар ажил хийж байгаа талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Сайдын цаг”-аар мэдээллээ.
2015 онд “Батлан хамгаалах бодлогын үндэс” бодлогын баримт бичиг шинэчлэгдэн батлагдсан. Энэ баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэл, түүний онцлог, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар Зэвсэгт хүчний ангиуд, салбарын харьяа нэгж байгууллагын алба хаагчдад танилцуулж байна.
“Эх орны цэрэг” яруу найргийн наадмыг 26 дахь жилдээ зохион байгууллаа. “Зэвсэгт хүчний сургалтын тогтолцоонд хийсэн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, ахмад, залуу гурван үеийн уулзалт болжээ.
Монгол Улс бүх нийтээр цэргийн алба хаах тухай хуулийн заалтыг хэрэгжүүлж, нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Цар хүрээг нь өргөтгөж энэ жил орон нутагт буюу Улаанбаатар хот, Ховд, Дорнод аймагт хэрэгжүүлэхээр бэлтгэж ажлыг хангаж байна. Хөтөлбөрийн сургалтад энэ жил 1000 оюутан хамрагдах боломжтой ажээ.


















