Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1505 аж ахуйн нэгж, 4240 гаруй иргэн оролцов

Өнгөрсөн бямба, ням гарагт Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1505 аж ахуйн нэгж, 4240 гаруй иргэн оролцов
Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1505 аж ахуйн нэгж, 4240 гаруй иргэн оролцов. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн бямба, ням гарагт Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ боллоо. Энэ удаагийн их цэвэрлэгээнд 1505 аж ахуйн нэгж, байгууллага, 4240 гаруй иргэн оролцож, орчны 50м талбай болон нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Сэлбэ голын эрэг дагуу, үерийн хамгаалалт, гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд бөглөрсөн хогийг цэвэрлэв.

Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид цэвэрлэгээний явцыг шалган, цэвэрлэгээ хийгээгүй болон хангалтгүй хийсэн байгууллагуудад шаардлага тавин, албан даалгаврын биелэлтийг хангууллаа.

Мөн цэвэрлэгээний явцад дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Эмэгтэйчүүдийн эрх, хамгаалал хөгжлийн хүрээлэн” төрийн бус байгууллага хяналт тавин ажиллалаа.

Хог тээвэр, үйлчилгээний “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар тохижилт” ХХК, “Улаанбаатар Шинэчлэлт” ХХК-ниудын нийт 31 хог тээврийн машин 80 рейс буюу 280 тн хог хаягдлыг тээвэрлэсэн байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ

Хуваалцах