Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулав

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 17, 18-ны өдөр зохион байгуулав. Тус цэвэрлэгээг гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулав
Бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 17, 18-ны өдөр зохион байгуулав. Тус цэвэрлэгээг гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, ААН байгууллагуудын хог хаягдлыг шуурхай ачиж тээвэрлэх, орон сууцны хороолол доторх зам талбайн цас мөсийг цэвэрлэх, гэрлийн шон дээрх зарлал наалтыг хуулах гэсэн чиглэлээр зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд худалдаа үйлчилгээний 6473 аж ахуйн нэгж, нийслэл, дүүргийн харьяа төрийн үйлчилгээний болон захиргааны 489 байгууллага, ерөнхий боловсролын 97 сургууль, 135 цэцэрлэг, 35 их дээд сургуулийн нийт 28730 хүн оролцож, 2,8 сая м.кв талбайгаас 2462 тонн хог хаягдлыг цэвэрлэж зайлуулсан байна. Мөн тус цэвэрлэгээгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цэвэрлэгээнд идэвхгүй оролцсон аж ахуйн нэгжүүдэд 1.6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.

Хуваалцах