Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг сэргээхээр шийдвэрлэжээ

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зөвлөл Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг сэргээхээр шийдвэрлэжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг сэргээхээр шийдвэрлэжээ
Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг сэргээхээр шийдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зөвлөл Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг сэргээхээр шийдвэрлэжээ.

Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоо гишүүнчлэлийг сэргээх төлөвлөгөөнд тусгасан бүх шаардлагыг биелүүлсэн. Энэ нь хараат бус аудитаар батлагдсан гэж тус байгууллага тэмдэглэсэн байна.

Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоо цаашдын үйл ажиллагаандаа 35 заалт бүхий нөхцөлүүдийг биелүүлэх шаардлагатай гэж мэдэгджээ.

Гэхдээ Орос, Беларусийн тамирчид, албан ёсны хүмүүс Украины асуудлаас болоод тэмцээн уралдаанд оролцох эрхгүй хэвээр үлдэж байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зөвлөл Орос, Беларусийн тамирчид, төлөөлөгчдийн хязгаарлалтыг цуцлах ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байна.

Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоо сэргээшийн дуулианаас болоод 2015 онд гишүүнчлэлийн эрхээ хасуулсан юм. Үүн дээр нэмэгдээд өнгөрсөн оны гуравдугаар сард Украины дайнаас болоод Орос, Беларусийн тамирчид, төлөөлөгчдийг тэмцээн уралдаанд оролцохыг хориглосон байна.

Хуваалцах