Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүх салбарт “Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ”-г тогтоох шаардлага гарчээ

Уул уурхай, зам, барилга зэрэг байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх үйл ажиллагаа эрхлэхэд “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”-г манай улсад хийж хэвшүүлсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх салбарт “Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ”-г тогтоох шаардлага гарчээ
Бүх салбарт “Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ”-г тогтоох шаардлага гарчээ. Зураг: МҮОНРТ

Уул уурхай, зам, барилга зэрэг байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх үйл ажиллагаа эрхлэхэд “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”-г манай улсад хийж хэвшүүлсэн. Харин хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг үнэлэх хууль эрх зүйн орчин байхгүй байна. Тиймээс хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож бүх салбарт “Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ”-г хийж, эрсдлийг бууруулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд хэллээ. “Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” сэдэвт Олон улсын сургалт өнөөдрөөс манай улсад эхэлж байна. Сургалтын үр дүнд үнэлгээг хэрхэн хийх арга барилаа тогтоно гэж Эрүүл мэнд, спортын яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн н.Хандармаа ярилаа.

“Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” олон улсын сургалт тавдугаарр сарын 8-ныг дуустал Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үргэлжлэх юм. Сургалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Канад улсын мэргэжилтнүүд оролцож байна.

Хуваалцах