Бүх шатны боловсролын байгууллага ирэх даваа гарагт танхимын сургалтаа эхлүүлнэ
Сүүлийн хоёр жил сурагчид цахимаар хичээллэснээс болоод 2 хүүхэд тутмын нэг нь хичээлийн хоцрогдолтой болсон гэсэн судалгаа гарсан байдаг.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Цар тахлын жилүүдэд боловсролын салбар хамгийн их эрсдэлтэй нүүр тулсан. Сүүлийн хоёр жил сурагчид цахимаар хичээллэснээс болоод 2 хүүхэд тутмын нэг нь хичээлийн хоцрогдолтой болсон гэсэн судалгаа гарсан байдаг. Иймээс ирэх даваа гарагаас эхлэн бүх шатны боловсролын байгууллага танхимын сургалтаа эхлүүлэхээр болж байгаа. Ингэж жирийн горим руу шилжихийн тулд гарч болзошгүй эрсдэлийг тооцоолох, урьдчилан сэргийлэх тал дээр анхаарах шаардлага байгааг эрүүл мэндийн салбарынхан онцолж байгаа талаар хүргэж байна.


















