Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүх сургуулийг цахимжуулна

УИХ-ын дарга З.Энхболд Нийслэлийн БЗД-ийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тус сургууль нь Монголын хамгийн анхны цахим сургууль болсон юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх сургуулийг цахимжуулна
Бүх сургуулийг цахимжуулна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболд Нийслэлийн БЗД-ийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тус сургууль нь Монголын хамгийн анхны цахим сургууль болсон юм. Нээлтийн үеэр УИХ-ын Тамгын газраас тус сургуульд IMAC компьютерийг багш нарын ном, сурах бичиг бэлтгэдэг программын хамт бэлэглэсэн. УИХ-ын дарга ирэх жилүүдэд Монгол Улсын бүх ЕБС-д E-class, цахим ангиудыг нэвтрүүлэхээр зорьж байгаагаа мэдэгдлээ. Сургуулиудыг цахимжуулах ажлын туршилтыг 84 дүгээр сургууль дээр хийж байгаа бөгөөд цаашид илүү боловсронгуй болгохоор ажиллаж буйгаа хэлсэн. Тус сургуулийн хувьд бүх багш нар нь өөрийн заадаг хичээлээ видео хичээл болгон хувиргасан бөгөөд түүнийгээ бусад сургуулиудад заадаг онцлогтой ажээ.

Хуваалцах