Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бүх цэргийн наадам энэ сарын 6-нд болно

Цэргийн цол чимэг олгох 35 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” 2026 оны зургаадугаар сарын 6- ны 11 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх цэргийн наадам энэ сарын 6-нд болно
Бүх цэргийн наадам энэ сарын 6-нд болно. Зураг: МҮОНРТ

Цэргийн цол чимэг олгох 35 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” 2026 оны зургаадугаар сарын 6- ны 11 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Монголын Үндэсний бөхийн холбооны аймаг цэрэг сумын цолтуудын 2025-2026 оны улирлын чансааг харгалзан тус тус оролцуулах юм байна. Тодруулбал,

  • Аймаг цэргийн арслан 99

  • Аймаг цэргийн заан 25

  • Аймаг цэргийн харцага 8

  • Аймаг цэргийн начин 64

  • Сумын цолтон залуу бөх 60 барилдана.

Монголын Үндэсний бөхийн холбооноос 2025-2026 оны улиралд зохион байгуулсан барилдааны цол цолны чансаагаар оролцох тоонд багтсан бөхчүүд оролцоно.

Хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй бөхийн оронд дараагийн чансаанд бичигдсэн бөх нөхөж орно.

Хуваалцах