Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бүх цэргийн наадмын барилдаан ирэх есдүгээр сарын 13-нд болно

Монголын үндэсний бөхийн холбооноос томилогдсон жаяг дэгийн баг удирдан барилдуулах бөгөөд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдэд дараах цол, чимэг олгоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх цэргийн наадмын барилдаан ирэх есдүгээр сарын 13-нд болно
Бүх цэргийн наадмын барилдаан ирэх есдүгээр сарын 13-нд болно. Зураг: МҮОНРТ

Бүх цэргийн наадам ирэх есдүгээр сарын 13-нд Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу гэсэн нийт 256 бөх хүч үздэг уламжлалтай.

Барилдааныг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу бөхчилсөн хэлбэрээр явуулах аж.

Монголын үндэсний бөхийн холбооноос томилогдсон жаяг дэгийн баг удирдан барилдуулах бөгөөд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдэд дараах цол, чимэг олгоно.

Найм давж түрүүлсэн бөхөд “цэргийн арслан”, долоо давж үзүүрлэсэн бөхөд “цэргийн заан”, зургаа давж дөрөвт үлдсэн бөхөд “цэргийн харцага”, тав давж шөвгөрсөн бөхөд “цэргийн начин” цол олгодог билээ.

Хуваалцах