Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүх төрлийн тээврээр 137.2 сая зорчигч, 119.4 сая тонн ачаа тээвэрлэлээ

Үүнээс автотээврээр 133.4 сая зорчигч, агаарын тээврээр 2 сая, төмөр замаар 1.75 сая зорчигч тээвэрлэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх төрлийн тээврээр 137.2 сая зорчигч, 119.4 сая тонн ачаа тээвэрлэлээ
Бүх төрлийн тээврээр 137.2 сая зорчигч, 119.4 сая тонн ачаа тээвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны эхний 11 сард бүх төрлийн тээврээр 137.2 сая зорчигч тээвэрлэлээ.

Үүнээс автотээврээр 133.4 сая зорчигч, агаарын тээврээр 2 сая, төмөр замаар 1.75 сая зорчигч тээвэрлэсэн байна.

Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар өсөлт үзүүлсэн бол бүх төрлийн тээврээр зорчсон зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өсжээ.

Тэгвэл 2024 оны эхний 11 сард бүх төрлийн тээврээр 119.4 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 79.1 сая тонн ачаа, төмөр замаар 40.3 сая тонн ачаа мөн 9.4 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна.

Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, 2023 оны мөн үетэй харьцуулахад автотээврээр тээвэрлэсэн ачаа 23.3 хувиар өссөн бол төмөр замаар тээвэрлэсэн ачаа 15.4 хувиар тус тус өсжээ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах