Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүх төрлийн тээврийн орлого 10.6 хувиар өслөө

Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний 9 сард 52.6 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 131.1 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.4 (4.7%) сая тонноор өсөж, зорчигчид 16.1 (11.0%) сая хүнээр буурсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх төрлийн тээврийн орлого 10.6 хувиар өслөө
Бүх төрлийн тээврийн орлого 10.6 хувиар өслөө. Зураг: МҮОНРТ

Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний 9 сард 52.6 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 131.1 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.4 (4.7хувь) сая тонноор өсөж, зорчигчид 16.1 (11.0хувь) сая хүнээр буурсан байна.

Бүх төрлийн тээврийн орлого 2019 оны эхний 9 сард 1.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 135.2 (10.6хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Авто тээврээр 2019 оны эхний 9 сард 32.1 сая тонн ачаа, давхардсан тоогоор 128.1 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 648.1 (2.1хувь) мянган тонноор өсөж, зорчигчид 16.5 (11.4хувь) сая хүнээр буурсан байна.Авто тээврийн салбарын орлого 2019 оны эхний 9 сард 524.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 46.1 (9.6хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний 9 сард 20.5 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 1.7 (9.3хувь) сая тонноор, зорчигчид 203.5 (10.4хувь) мянгаар өссөн байна. Харин 2019 оны 9 дүгээр сард тээсэн ачаа 2.4 сая тонн, зорчигчид 260.0 мянга болж, өмнөх сараас тээсэн ачаа 43.7 (1.8хувь) мянган тонн, зорчигчид 104.0 (28.6хувь) мянган хүнээр буурсан байна.

Хуваалцах