Бүх Зөвлөлтийн гоо бүсгүй шалгаруулах анхдугаар тэмцээн 1989 онд болж байжээ
Одоогоос 28 жилийн өмнө буюу 1989 оны тавдугаар сарын 19-ний энэ өдөр ЗХУ даяар "Мисс СССР-1989" нэртэй Бүх Зөвлөлтийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байжээ.
Мэдээллийн алба

Одоогоос 28 жилийн өмнө буюу 1989 оны тавдугаар сарын 19-ний энэ өдөр ЗХУ даяар "Мисс СССР-1989" нэртэй Бүх Зөвлөлтийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байжээ.

ЗХУ-ын гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнд нийтдээ 39 гоо бүсгүй өрсөлдсөн байна. Ингээд 17 настай Москвагийн ахлах сургуулийн сурагч Юлия Суханова тэргүүн байр эзэлжээ.

.jpg)
Тэрбээр нэг жилийн өмнө нь буюу 1988 онд зохиогдсон Москвагийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож байсан юм байна. 1989 онд болсон Бүх Зөвлөлтийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээний бүх оролцогчид бараг туршлагагүй, ихэнх нь анх удаа загварын тайзнаа алхаж үзсэн бүсгүйчүүд байсан аж.



















