Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бухарест хотын даргыг баривчлав

Нийслэл Бухарест хотын дарга Сорин Опрескуг хээл хахууль авсан хэрэгт буруутган гэрээс нь баривчилжээ. Хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Опрескуг компаниудтай гэрээ байгуулахдаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бухарест хотын даргыг баривчлав
Бухарест хотын даргыг баривчлав. Зураг: МҮОНРТ

Нийслэл Бухарест хотын дарга Сорин Опрескуг хээл хахууль авсан хэрэгт буруутган гэрээс нь баривчилжээ. Хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Опрескуг компаниудтай гэрээ байгуулахдаа үнийн дүнгийн 10 хувийг хээл хахуульд авдаг байсан гэж прокурорууд үзэж байгаа юм. Харин Опреску үүнийг үгүйсгэж байна.

Засгийн эрх барьж буй Социал демократ намын гишүүн 63 настай Опрескуг 24 цагийн хугацаатай баривчилсан ч мөрдөн байцаалтын явцад энэ хугацаа нэг сар хүртэл хугацаагаар сунгах эсэх шийдвэрийг шүүх гаргах юм. Сүүлийн үед Румын улсад авлигын хэргээр өөр хэд хэдэн өндөр албан тушаалтан огцорсон.

Тухайлбал, Ерөнхий сайд Виктор Понтаг авлигын хэд хэдэн хэрэгт буруутгаад байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Румын Улс нь Транспарэнси интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индексийн дүнгээр 2014 онд 175 улсаас 69 дүгээр байрт орсон байна.

Эх сурвалж: bbc.com

Хуваалцах