Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Бөхбилэгт" дэвжээ "Нэг хот-нэг гэр бүл" аянд нэгдлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний бөхийн дэвжээдийн дунд "Нэг хот-нэг гэр бүл" уриатай аяныг зарласан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бөхбилэгт" дэвжээ "Нэг хот-нэг гэр бүл" аянд нэгдлээ
"Бөхбилэгт" дэвжээ "Нэг хот-нэг гэр бүл" аянд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний бөхийн дэвжээдийн дунд "Нэг хот-нэг гэр бүл" уриатай аяныг зарласан билээ.

Аяны хүрээнд Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний багш дасгалжуулагч, бөхчүүд Хан-Уул дүүргийн Үйлдвэрийн гудамжны замын цасыг цэвэрлэж, ард иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахад ТҮК-ийн ажилчдад тус дэм болон нэг өдөр ажиллалаа.

Тус аяныг амжилттай эхлүүлсэн "Бөхбилэгт" дэвжээний хамт олонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ бусад дэвжээддээ “Та, би, бид бүгдээрээ” нэг гэр бүл гэсэн сэтгэлээр орчны зам, талбайгаа цэвэрлэж, аж ахуйн нэгж айл өрхүүдээ уриалах ажилд идэвхтэй оролцохыг хүсч байна гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Хуваалцах