“Бөхчүүдээ дэмжье” өдөрлөг зохион байгуулав
Баянхонгор аймгийн бөхийн Их богд дэвжээнээс зохион байгуулсан “Бөхчүүдээ дэмжье” өдөрлөг өнгөрсөн ням гарагт амжилттай болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Баянхонгор аймгийн бөхийн Их богд дэвжээнээс зохион байгуулсан “Бөхчүүдээ дэмжье” өдөрлөг өнгөрсөн ням гарагт амжилттай болж өндөрлөлөө.
Өдөрлөгт Ламын гэгээнтэн болон Хонгор нутгийн лам хуваргууд, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Очирбат, Баян-Өндөр, Баянцагаан, Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Эрдэнэцогт, Жаргалант, Баян-Овоо, Богд сумдын Нутгийн зөвлөл, Мөнхийн үсэг группийн захирал Б.Батцэцэг, Монгол шевро компанийн Ч.Чулуунбат, УИХ-ын гишүүн асан Ц.Жаргал, Хонгор Нутгийн Хөгжлийн Төлөө Төв-ийн тэргүүн Б.Ганзориг зэрэг бөхчүүдээ байнга дэмждэг хонгор нутгийн гаралтай компанийн захирал, хувь хүн олноор хүрэлцэн ирлээ.
Өдөрлөгийн үеэр Их богд дэвжээний галын сорилго барилдаанаас гадна хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулав.
Галын сорилго барилдаанд а.а Б.Эрдэнэхүү түрүүлж, а.з Н.Золбоо үзүүрлэж, шөвгийн 3-т а.а Б.Бат-Орших шалгарлаа. Хөлбөмбөгийн аваргаар а.а Б.Эрдэнэхүүгийн ахалсан баг бусдыгаа манлайлав.
Арга хэмжээний үеэр Их богд дэвжээний бөхчүүд ирсэн зочид, төлөөлөгчдөдөө зориулан ая дууны мэнд хүргэж, хүндэтгэл үзүүллээ.


















