Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ

Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг Үндэсний бөхийн салбар хорооноос анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
Бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл маргаашнаас эхэлнэ. Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглох бөгөөд бүртгэл хоёр өдөр үргэлжилнэ.

Харин өсвөрийн барилдаанд барилдах 14-15 насны хүүхдүүдийг энэ сарын 8, 9-ний өдөр “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэх юм байна.

Хуваалцах