Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Бөхчүүдийн дунд дууны тэмцээн болно

“Идэрийн цуурай” дэвжээнээс 21 аймгийн бөхийн дэвжээдийн бөхчүүдийн дунд дууны тэмцээнийг зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхчүүдийн дунд дууны тэмцээн болно
Бөхчүүдийн дунд дууны тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

“Идэрийн цуурай” дэвжээнээс 21 аймгийн бөхийн дэвжээдийн бөхчүүдийн дунд дууны тэмцээнийг зохион байгуулна.

Уг тоглолтод оролцох бөхчууд ардын болон зохиолын дуугаар оролцох бөгөөд мэдүүлгээ 2025 оны 04 сарын 7, 8, 9, өдрүүдэд өглөө 10:00-18:00 цагийн хооронд “Идэрийн Цуурай” дэвжээнд хүргүүлэх, мөн МҮБХ-ны цахим хаягаар бүртгүүлэх аж.

Тус тэмцээний техникийн зөвлөгөөн 2025 оны 4 сарын 11-ний едер 11:00 цагаас ХЦДБЧ-ын Соёлын төвд зохион байгуулагдана.

Бөхчүүдийн дууны тэмцээний шилдгүүдийг тодруулах нэгдсэн тоглолт 2025 оны 5-р сарын 09-ний өдөр Монгол Бөхийн өргөөнд 19 цагаас болно.

Хуваалцах