Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бүхээгт зочид буудал нээжээ

Мексикийн нийслэл Мехико хотын олон улсын нисэх буудалд хоногийн 25 еврогийн үнэтэй бүхээгт зочид буудал нээсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүхээгт зочид буудал нээжээ
Бүхээгт зочид буудал нээжээ. Зураг: МҮОНРТ

Мексикийн нийслэл Мехико хотын олон улсын нисэх буудалд хоногийн 25 еврогийн үнэтэй бүхээгт зочид буудал нээсэн байна. Энэ нь тус нисэх буудалд дараагийн нислэгээ олон цагаар хүлээж суух зорчигчдод таатай үйлчилгээ болжээ.

Хоногийн 25 евро нь Мексикийн ханшаар 350 песо болдог юм байна. Харин энгийн зочид буудлуудад нэг хоногийн төлбөр нь 2-3 мянган песо байдаг байна. Иймд нисэх буудалд олон цагаар хүлээлгийн танхимд суух үйлчлүүлэгчдэд эдийн засаг болон цаг хугацаа хэмнэсэн үйлчилгээ болж чадлаа гэж зорчигчид ярьжээ.

Хуваалцах