Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөхийн дэвжээд "Нэг хот" аянд нэгдэнэ

Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүүгийн санаачилгаар Улаанбаатар хотын зам , албайд үүссэн халтиргаа гулгааг арилгах ажилд бөхийн дэвжээд оролцоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхийн дэвжээд "Нэг хот" аянд нэгдэнэ
Бөхийн дэвжээд "Нэг хот" аянд нэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүүгийн санаачилгаар Улаанбаатар хотын зам , албайд үүссэн халтиргаа гулгааг арилгах ажилд бөхийн дэвжээд оролцоно.

Улаанбаатар хотын замын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед иргэд байгууллагыг өөрийн ажиллаж, амьдарч байгаа орчны цас мөсөө арилгах үүргээ биелүүлэхийг Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүү уриалж, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж болон бөхийн дэвжээдийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзсан байна.

Бөхийн дэвжээд нийгмийн хариуцлагын хүрээнд халтиргаа гулгаа ихээр үүсч иргэд, хүүхэд багачууд зорчиход хүндрэлтэй болсон газруудад гаргасан хуваарийн дагуу ажиллахаар боллоо гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Хуваалцах