Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бөхийн удамтай, 17 настай монгол хүү Бүх Японы ахлах сургуулийн аварга болжээ

125 кг-ын жинд "Кашива Ниттай” ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, 17 настай монгол хүү Батбаярын Намбардагва зургаан барилдаан хийж, алтан медаль хүртсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхийн удамтай, 17 настай монгол хүү Бүх Японы ахлах сургуулийн аварга болжээ
Бөхийн удамтай, 17 настай монгол хүү Бүх Японы ахлах сургуулийн аварга болжээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн 64 дэх удаагийн аварга шалгаруулах “Казама Кап” тэмцээн гуравдугаар сарын 24-26-нд Нигата мужид болжээ.

125 кг-ын жинд "Кашива Ниттай” ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, 17 настай монгол хүү Батбаярын Намбардагва зургаан барилдаан хийж, алтан медаль хүртсэн байна.

Домогт Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг "Ичиши" залуучуудын клубт багш Р.Баяраа түүнийг өнгөрсөн жил өдгөө сурч буй сургуульд нь авчирсан аж.

Б.Намбардагва нь удамт бөх бөгөөд түүний аав нь Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат улсын начин Дугардоржийн Батбаяр юм.

Сонирхуулахад, “Кашива Ниттай” сургуулиас сүүлийн гурван жил дараалан тус тэмцээнд түрүүлсэн Т.Бөхчулуун Биеийн тамирын их сургуульд элсэж, сүмогоор барилдахаар эргэлт буцалтгүй шийджээ.

Хуваалцах