Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөхийн өргөөний уулзварыг өнөөдөр нээнэ

“Гудамж” төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болгосон Бөхийн өргөөний уулзварыг өнөөдөр 11.40 цагт бүрэн нээнэ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхийн өргөөний уулзварыг өнөөдөр нээнэ
Бөхийн өргөөний уулзварыг өнөөдөр нээнэ. Зураг: МҮОНРТ

“Гудамж” төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болгосон Бөхийн өргөөний уулзварыг өнөөдөр 11.40 цагт бүрэн нээнэ.

Уулзварыг өнгөрсөн сарын 26-нд нээх байсан ч замын компанийн хариуцлагагүй байдлаас болж хойшилсон юм. Тодруулбал, уулзварын зорчих хэсгийн өндөржилтөд алдаа гарган, зарим тэмдэг тэмдэглэгээг чанаргүй гүйцэтгэж, талбайн өнгө хучилтыг дутуу хийсэн дутагдлууд илэрсэн.

Гүйцэтгэгч компанид хугацаат үүрэг өгснөөр ийнхүү бүрэн ашиглалтад оруулахаар болсон байна. Түүнчлэн маргааш 11.40 цагаас III, IV хорооллын эцсийн уулзварыг нээхээр болжээ.

Түлхүүр үг:Бөхийн өргөөний уулзварыг өнөөдөр нээнэ
Хуваалцах