Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөхийн өргөөний зүүн талын замыг хаана

Маргааш Бөхийн өргөөний зүүн талаар Чингис зочид буудал руу өгсөх дөрвөн замын уулзварыг шинэчлэн хийх ажил эхлэхтэй холбогдуулан Бөхийн өргөөний зүүн талын замыг хаана.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхийн өргөөний зүүн талын замыг хаана
Бөхийн өргөөний зүүн талын замыг хаана. Зураг: МҮОНРТ

Маргааш Бөхийн өргөөний зүүн талаар Чингис зочид буудал руу өгсөх дөрвөн замын уулзварыг шинэчлэн хийх ажил эхлэхтэй холбогдуулан Бөхийн өргөөний зүүн талын замыг хаана.

Уг ажил наймдугаар сарын 4-ийг хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн 33 уулзварыг өргөтгөж, дөрвөн замын уулзвар болгохоор төлөвлөгөөт ажлуудын нэг юм.

Энэ хүрээнд одоогоор нийслэлийн дөрвөн газарт уулзваруудыг дөрвөн замынх болгон өргөтгөөд байгаа. Харин наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Чингис зочид буудал талаасаа Бөхийн өргөөний уулзварт нийлэх хэсгийг хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх аж.

Түлхүүр үг:Бөхийн өргөөний зүүн талын замыг хаана
Хуваалцах