Бухимдсан иргэд галт тэрэг шатаажээ
Энэ сарын 19-ний өдөр Энэтхэгийн зүүн хойд Бихар мужид хурдны галт тэрэг зам гарч явсан мөргөлчдийг дайрсан ноцтой осол гарчээ. Уг ослоор 35 хүн амиа алдан, 10 гаруй хүн шархадсан байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 19-ний өдөр Энэтхэгийн зүүн хойд Бихар мужид хурдны галт тэрэг зам гарч явсан мөргөлчдийг дайрсан ноцтой осол гарчээ. Уг ослоор 35 хүн амиа алдан, 10 гаруй хүн шархадсан байна.
Осол гарсны дараа галт тэрэгний өртөө эмх замбараагүй байдалд оржээ. Хилэгнэсэн иргэд ба мөргөлчид галт тэрэгний машинистийг зодож хүнд гэмтээсэн бөгөөд зарим үйлчлэгчийг саатуулсан байна. Дараа нь галт тэрэгний хоёр вагоныг шатаажээ. Одоогийн байдлаар галт тэрэгний уг замыг зогсоогоод байгаа ажээ.


















