Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөхмөрөн сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Увс аймгийн Засаг даргын орлогч, ЭХЗЗ-ийн дарга Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумдын нэгдсэн халаалтыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхмөрөн сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Бөхмөрөн сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Засаг даргын орлогч, ЭХЗЗ-ийн дарга Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумдын нэгдсэн халаалтыг газар дээр нь очиж үзэж танилцах ажил Бөхмөрөн сумаас эхэллээ. Сумын хэмжээнд халаалт ямар нэгэн асуудалгүй хэвийн байгаа бөгөөд “Дэвшил Увс” ХХК 2013 оноос Бөхмөрөн сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Сургууль, Соёлын төв, Цэцэрлэг зэрэг байгууллагыг нэгдсэн халаалтаар халааж хэрэглэгчид дулаанаар бүрэн хангагдан нөөцийн нэг зуух, дизель нэг мотортой, нөөц ноцостой аюулгүй байдлыг бүрэн ханган үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөө тортог, нунтаг нүүрсийг тусад нь хадгалах, бургимтгай хөө тортгийг сумын хэмжээнд тараахгүй байгаль орчинд ээлтэй байлгах үүднээс “Дэвшил Увс” ХХК нунтаг нүүрсийг тусад нь битүү саванд хийн хадгалж байна.

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ

Хуваалцах