Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөхөн, хар сүүлтэд зориулсан биотехникийн арга хэмжээ авч эхэллээ

Монгол бөхөн, хар сүүлт тархсан нутгаар өвс муу ургаж, цас их орсноос шалтгаалж зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд оржээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхөн, хар сүүлтэд зориулсан биотехникийн арга хэмжээ авч эхэллээ
Бөхөн, хар сүүлтэд зориулсан биотехникийн арга хэмжээ авч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол бөхөн, хар сүүлт тархсан нутгаар өвс муу ургаж, цас их орсноос шалтгаалж зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд оржээ. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд биотехникийн арга хэмжээ авч, эхний ээлжинд Хүйсийн говийн хоёр цэгт 100 боодол, Шаргын говийн хоёр цэгт 100 боодол өвс тараан байрлуулсан байна. Түүнчлэн мэргэжилтнүүдийн тавьсан өвсийг зэрлэг амьтад идсэн эсэхийг баталгаажуулахаар дээрх цэгүүдэд автомат камер байрлуулжээ.

Хуваалцах