Булаг шандны ундарга сайжирч байна
Булган аймгийн хэмжээнд 642 булаг шанд, 58 рашаан байдгаас 327 нь хашиж хамгаалсан байна. Одоо хашиж хамгаалах шаардлагатай 100 орчим булаг шандыг 100 хувь хамгаалалтанд авахаар ажиллаж байна.
Мэдээллийн алба

Булган аймгийн хэмжээнд 642 булаг шанд, 58 рашаан байдгаас 327 нь хашиж хамгаалсан байна. Одоо хашиж хамгаалах шаардлагатай 100 орчим булаг шандыг 100 хувь хамгаалалтанд авахаар ажиллаж байна.
Тус аймаг нь байгаль орчыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас жил бүр булаг шандын эхийг хаших зардал төсөвлөдөг. Өнгөрсөн онд энэхүү сангийн зардлаар Булган аймаг 37 булаг шандын эхийг хашиж, хамгаалжээ. Үүний үр дүнд булаг шандын усны ундарга сайжирч байгаа гэх мэдээллийг аймгийн БОАЖГ-ын дарга өгч байна.
Сүүлийн жилүүдэд ундны цэвэр усны асуудал, булаг шанд, рашаан, гол, нуурын ширгэх асуудал хурцаар яригдах болсон. Үүний эсрэг аймаг, орон нутаг тодорхой арга хэмжээ авч булаг шандны эхийг хашиж хамгаалах ажлыг хийсээр байгаа аж.


















