Булчингийн задрал өвчинд нэрвэгдэж амиа алдсан хүний тоо 471 болжээ
Арабын хойгт орших Бүгд найрамдах Йемен улсад сүүлийн нэг сарын хугацаанд булчингийн задрал өвчинд нэрвэгдэн амиа алдсан хүний тоо 471-т хүрсэн байна.
Мэдээллийн алба

Арабын хойгт орших Бүгд найрамдах Йемен улсад сүүлийн нэг сарын хугацаанд булчингийн задрал өвчинд нэрвэгдэн амиа алдсан хүний тоо 471-т хүрсэн байна.
Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ. Тус улсад болж байгаа иргэний дайны хор уршигтай давхцан нүүрлээд байгаа энэ өвчний тархалт улам нэмэгдэж, тэднийг хариуцах газар буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж, эмч, сувилагчийн хүрэлцээ дутмаг байгаа юм байна.

Мөн эх сурвалжуудын мэдэгдсэнээр энэ тавдугаар сард булчингийн задралын тархалтад нэрвэгдсэн хүний тоо 52 мянгаар нэмэгдсэн гэж онцолжээ. Энэ хүрээнд ДЭМБ олон улсад хандан тус улсад үзүүлэх тусламжийн үйл ажиллагаанд гар нэгдэн оролцохыг уриалж байна.


















