Бүлэг этгээдүүд 10 удаагийн үйлдлээр 23 бод мал хулгайлжээ
Сүхбаатар аймгийн Наран сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батхүү, Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Оюунболд нар малын хулгайн хэд хэдэн гэмт хэргийг илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн Наран сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батхүү, Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Оюунболд нар малын хулгайн хэд хэдэн гэмт хэргийг илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна. Тодруулбал, Д, Г, Т, Б, Х нар бүлэглэн өнгөрсөн онд болон энэ жил Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран сумын нутагт иргэдээс 23 бод малыг 10 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 18 сая төгрөгийн хохирол учруулжээ.


















