Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Бүлэг охид эмээг дээрэмдсэн байжээ

Бүгд 16-21 насны эдгээр гурван эмэгтэй нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тус дүүрэгт амьдардаг нь тогтоогджээ.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүлэг охид эмээг дээрэмдсэн байжээ
Бүлэг охид эмээг дээрэмдсэн байжээ. Зураг: МҮОНРТ

Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар буюу өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Сонгинохайрхан дүүргийн иргэн өндөр настан И-г охидууд дээрэмдсэн тухай мэдээлж байсан. Цагдаагийн байгууллага гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг уйгагүй зохион байгуулсны үр дүнд 16-21 насны гурван сэжигтэй этгээдүүдийг олж илрүүлэн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэд зам хөндлөн гаргаж өгөхийг гуйсан өндөр настай “И”-г гарцаар гаргаж өгөөд, дэлгүүрт даган орж улмаар их хэмжээний мөнгөтэйг нь мэдээд дэлгүүрээс гарахад нь 900 гаруй мянган төгрөгийг нь дээрэмдээд энэ мөнгөөрөө зугаацсан байна. Бүгд 16-21 насны эдгээр гурван эмэгтэй нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тус дүүрэгт амьдардаг нь тогтоогджээ.

Хуваалцах