Бүлэглэн дээрэм хийдэг байсан залуусыг илрүүллээ
Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2012 оноос хойш үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан дээрмийн хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүллээ.
Мэдээллийн алба

Бүлэг этгээд нь 1988-1995 онд төрсөн таван залуу байсан байна. Тэд 2012 оны дөрөвдүгээр сараас 2014 оны тавдугаар сарын хооронд дээрх дүүргийн нутаг дэвсгэрээр шөнийн цагаар биеэ хамгаалах чадваргүй, ганц нэгээрээ явж байгаа хүмүүсийг бүлэглэн зодож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн нийт 25 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдэн авсныг нь тогтоон шалгаж байна.