Булган аймаг Бугат хоттой хамтран ажиллана
2016-2020 онд баримтлан ажиллах “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжих ажлын хүрээнд Булган аймаг ӨМӨЗО-ны Бугат хоттой хамтран ажиллахаар боллоо.
Мэдээллийн алба

2016-2020 онд баримтлан ажиллах “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжих ажлын хүрээнд Булган аймаг ӨМӨЗО-ны Бугат хоттой хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны улс төрийн зөвлөлдөх бага хурал, Хонгконг, Макао, Тайванийн хоорондын болон гадаад хэргийн холбооны дарга Ю ДАЛАЙ / WU, DALAI/ тэргүүтэй ӨМӨЗО-ны улс төрийн зөвлөлдөх бага хурлын орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны соёлын танхимын орлогч дарга, ӨМӨЗО-ны Ордос хотын улс төрийн зөвлөлдөх бага хурлын ТУЗ-ийн дарга, ӨМӨЗО-ны Улаанхад хотын улс төрийн бага хурлын ТУЗ-ийн дарга, ӨМӨЗО-ны улс төрийн зөвлөлдөх бага хурал болон Хонгконг, Макао, Тайванийн хоорондын болон гадаад хэргийн холбооны албан өрөөний дарга гэх албаны хүмүүс, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл Булган аймагт айлчилсан байна.
Булган аймгийн зүгээс мал аж ахуй, газар тариалан, боловсрол, соёл, ноос ноолуур, үйлдвэрлэл, аялал жуулчлал, бүтээн байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол нөгөө талаас ч мөн тус аймгийн мал аж ахуй, боловсролын салбарт хамтран ажиллахаар түлхүү сонирхож байгаагаа онцолжээ.


















