Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.05.10) 12:00 цагийн байдлаар Булган аймагт гарсан ойн хоёр гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.05.10) 12:00 цагийн байдлаар Булган аймагт гарсан ойн хоёр гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал:

  • Булган аймгийн Тэшиг сумын “Зүүн согоот”-д гарсан ойн гал түймрийг цурамд оруулж,

  • Булган аймгийн Тэшиг сумын “Тасархайн давааны ам”-д гарсан ойн гал түймрийг мөн цурамд оруулж, бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 67 хүн, 11 автомашинтайгаар ажиллаж байна.

Он гарсаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Хуваалцах