Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булган аймагт гарсан түймэрт 13 адуу шатжээ

Өнгөрөгч сарын 27-ны өдөр Булган аймгийн Баяннуур, Төв аймгийн Заамар сумын залгаа нутагт хээрийн түймэр гарсан талаар бид өмнө мэдээлж байсан.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймагт гарсан түймэрт 13 адуу шатжээ
Булган аймагт гарсан түймэрт 13 адуу шатжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч сарын 27-ны өдөр Булган аймгийн Баяннуур, Төв аймгийн Заамар сумын залгаа нутагт хээрийн түймэр гарсан талаар бид өмнө мэдээлж байсан. Энэ сарын эхээр нутгийн удирдлагууд шуурхай ажлын алба гарган хохиролын хэмжээ болоод хичнээн мал түймэрт өртсөн талаарх ерөнхий мэдээллийг гаргажээ. Ажлын хэсгийг ахласан Онцгой байдлын газрын дарга хурандаа н.Төмөрбаатар “Түймрийн улмаас нийт 2400 орчим га талбай сүйдсэн, 13 адуу шатсан, гурван адуу түлэгдсэн гэх албан мэдээ гарлаа. Энэхүү мэдээг шалгаж байх явцад нэг хүндрэлтэй зүйл гарсан нь малчид хорогдсон адууныхаа тоог нотлох баримтгүйгээр нэмэгдүүлж байгаа нь бодит хохиролыг тооцоход хүндрэл учруулж байна” гэж ярилаа.

Гал түймэр гарсан уг нутаг дэвсгэр нь хадлангийн талбай учраас иргэд гараар гал унтраах ямарч боломжгүй байсан аж. Түймрийн шалтгааныг тодруулахаар Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Хуваалцах