Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Булган аймагт самбо бөхийн сургалт зохион байгуулагдлаа

Арга хэмжээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Д.Баттулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга Ж.Баярсайхан, Монгол Улсын гавьяат дасгалжу

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймагт самбо бөхийн сургалт зохион байгуулагдлаа
Булган аймагт самбо бөхийн сургалт зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын самбо бөхийн холбооноос орон нутагт ажиллаж, амьдарч буй багш, дасгалжуулагч нарт самбо бөхийн спортыг таниулах сургалт семинарийг зохион байгуулж байна.

Энэ удаа Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, самбо бөхийн дэлхийн аварга, ОУХМ Б.Ариун-Эрдэнийн санаачилгаар Булган аймгийн Булган суманд багш, дасгалжуулагч нарын дунд самбо бөхийн сургалт болов.

Арга хэмжээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Д.Баттулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга Ж.Баярсайхан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр нар оролцлоо.

Дашрамд сонирхуулахад уг семинарийг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан цаашлаад самбо бөхийн спортыг олон нийтэд түгээх, алдаршуулах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж буй Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, самбо бөхийн дэлхийн аварга ОУХМ Б.Ариун-Эрдэнэд ажил, хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэе ерөөе.

Хуваалцах