Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булган аймагт үлийн цагаан оготно устгахад улсын төсвөөс 125 сая төгрөг зарцуулна

Монгол Улс 113 сая га бэлчээрийн талбайтайгаас 40 гаруй сая га талбайд нь үлийн цагаан оготно тархсан байна. Нийтдээ 16 аймгийн 200 суманд үлийн цагаан оготоно үүрлэсэн гэсэн судалгаа байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймагт үлийн цагаан оготно устгахад улсын төсвөөс 125 сая төгрөг зарцуулна
Булган аймагт үлийн цагаан оготно устгахад улсын төсвөөс 125 сая төгрөг зарцуулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс 113 сая га бэлчээрийн талбайтайгаас 40 гаруй сая га талбайд нь үлийн цагаан оготно тархсан байна. Нийтдээ 16 аймгийн 200 суманд үлийн цагаан оготоно үүрлэсэн гэсэн судалгаа байна. Тухайлбал, Булган аймагт үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд улсын төсвөөс 125 сая төгрөг зарцуулах юм байна.

Аймгийн өмнөд бүсийн зарим суманд үлийн цагаан оготно ихэсчээ. Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр, Сайхан сумын 50 мянга га талбайд үлийн цагаан оготно устгах ажлыг энгийн механик биологийн аргаар зохион байгуулсан байна. Гурванбулаг сумын Засаг дарга А.Эрдэнэбулган ярилаа.

Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг тархалтын голомт бүхий томоохон талбайд нэгдсэн цогц байдлаар зохион байгуулж, хэт олширсон бүсэд микробиологийн аргаар тэмцэх зэрэг бодлого баримтлан ажиллах юм байна.

Хуваалцах